Ирээдүйнх нь төлөө
15 минут

Эртээ урьдын цагт үлгэрийн хөтөч Үнэгхэн байж гэнэ. Үнэгхэн нь ном унших цагаар амилж бяцхан хүүхдүүдийг үлгэрийн орноор дагуулан, гай барцад, хорон санаатнуудаас хамгаалдаг ажээ.

Үлгэрийн цаг гэж юу вэ?

0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэсэн, хүүхдийг төрсөн цагаас нь ном уншихын ач холбогдлыг таниулах зорилготой олон нийтийн нөлөөллийн аян билээ.

Гэр бүлийн эерэг харилцааг дэмжинэ.

Ном уншиж буй хүнтэйгээ сэтгэлийн нандин холбоо үүсэх том боломж байдаг ба гэр бүлд дулаан уур амьсгалыг бий болгодог.

Сургуульд ороход бэлтгэнэ.

0-5 настайд нь тогтмол ном уншиж өгдөг байсан хүүхэд бичиг үсэг тайлагдсан сургуульд ордог ба хичээл хоцрогдолд ордоггүй байна.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

Ямар ч асуудлыг шийдвэрлэж, бэрхшээлийг даван туулах чадварт бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал .

Яагаад “Ирээдүйнх нь төлөө 15 минут” гэж?

Бага насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид цаг нартай уралдан амьдардаг. Хүүхдээ хооллоно, асарна, унтуулна. Гэрээ цэвэрлэнэ, ажлаа хийнэ, өөрийгөө хооллоно. Өдөр тутмын зайлшгүй хийх ажлууд дундардаггүй нь үнэн ч, хүүхдэдээ ном уншиж өгөхийг та хэр чухалчилдаг вэ?

Хүүхэдтэйгээ хамт ном уншихад өдөрт ердөө л 15 минут зарцуулахад хангалттай байдаг. Өдөр бур 15 минут ном уншихад л хүүхэд тань ирээдүйд бүтээлч, энэрэнгүй, сониуч болж, идэвхтэй сурагч болон төлөвшдөг байна.

Блог

Номын сан

2 сартай хүүхдэд зориулсан ном байдгийг та мэдэх үү? Нас насных нь онцлогт тохируулж ном сонгох нь чухал тул та бидний санал болгох номуудтай танилцаж, хүүхдэдээ тохирох номыг нь хамтдаа уншаарай.

Бүх ном үзэх

Арга хэмжээ

Бид тогтмол “Үлгэрийн Цаг” ном унших арга хэмжээг зохион байгуулж байна. Хэрэв та хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж хүүхдэдээ ч хөгжилтэй, өөрөө ч ном унших арга барилд суралцмаар байгаа бол дараах арга хэмжээнүүдийг сонирхоно уу.

Дараагийн арга хэмжээнүүд
1
-р сарын
20

ГЭРЭН хүүхдийн номын мухлаг

2024-01-20 12:00
-
2024-01-20 13:00
UBH төвийн 11 давхар
Календарьдаа нэмэх
11
-р сарын
04

УБ хотын төв номын сан

2023-11-04 12:00
-
2023-11-04 13:00
УБ хотын төв номын сан
Календарьдаа нэмэх
11
-р сарын
04

СХД-ийн салбар номын сан

2023-11-04 12:00
-
2023-11-04 13:00
СХД-ийн салбар номын сан
Календарьдаа нэмэх

Хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх “Let’s Read” цахим номын сан

Орон орны 100 гаруй онц сонирхолтой, өхөөрдөм зурагтай ном, үлгэрүүдийг Монгол хэл дээр хүүхэдтэйгээ хамтдаа унших үнэ төлбөргүй номын сангаар зочилж, үлгэрийн ертөнцөөр аялахыг урьж байна.

Апп татах

Үлгэрийн орноор аялж өссөн хүүхдүүд том болоод мэдлэг боловсролын эрэлд гарч, өөртөө итгэлтэй, асуудлыг айдасгүй шийддэг хүчирхэг баатрууд болдог ажээ...

Бидний тухай

Үлгэрийн цаг” нь Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд “Ирээдүйнх нь төлөө 15 минут” уриан дор хэрэгжиж буй олон нийтийн нөлөөллийн аян билээ.

Төслийн хүрээнд 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэйгээ хамт ном унших соёлыг түгээх зорилготой ажиллаж байна.

Төслийг санхүүжүүлэгч
Төслийг хэрэгжүүлэгч
Төслийн хамтрагч

“Үлгэрийн цаг” аяны хамт олон

Болор

Лоринэт

Лоринэт сангийн Үүсгэн байгуулагч болон ТУЗ-н гишүүн

Тамир

Батсайхан

Лоринэт сангийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал

Марк

Кэйниг

Азийн сангийн Суурин төлөөлөгч

Халиун

Болдбаатар

Азийн сангийн Хөтөлбөрийн мэргэжилтэн

Халиун

Ганзориг

Азийн сангийн Төслийн ажилтан

Билгүүн

Мөнхжаргал

Уайз агентлагийн Гүйцэтгэх захирал

Золбоо

Ганбат

Уайз агентлагийн Стратеги хариуцсан захирал

Цэлмэн

Ганбаяр

Уайз агентлагийн Креатив директор

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.