Туулай жил ирлээ шүү, уншигч гэр бүлүүд минь.

Үнэгхэн
/
2023-03-24

Туулай жил ирлээ шүү, уншигч гэр бүлүүд минь.

Сар шинээ тэмдэглэн, садан төрөлтэйгээ уулзалдахын хажуугаар 15 минутаа гаргаж хүүхэддээ цагаан сар, туулай жилийн тухай ярьж өгөөрэй.

Дэлхий даяар бүх хэл дээрх хүүхдийн үлгэр, домогт туулай гол дүрүүдийн нэг байж ирсэн юм шүү. Туулайн дүр нь сониуч, гэнэн цайлган, сахилгагүй байдал, зальжин, шаламгай, гүйлгээ ухаан гээд хүний төрөл бүрийн зан чанарыг үлгэрт илэрхийлж, тэдгээрийг хүүхдүүдэд ойлгуулж, тайлбарлах нэгэн арга болж иржээ.

Хамтдаа Let's read-ийн үнэгүй номын сангаас туулайны тухай үлгэрүүдийг уншъя гэвэл "туулай" гээд хайхад л Монголоор, Англиар гээд сонгосон хэлээр чинь маш олон сонголтууд гарч ирнэ шүү.

Жишээ нь:

https://www.letsreadasia.org/search/s?searchText=%D1%82%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B9&lId=5949156318248960&limit=20&cursor=

Ирж буй туулай жил та бүхэнд номтой нөхөрлөж, ертөнцийн тухай илүү ихийг хамтдаа танин мэдсэн жил байх болтугай гэж Үнэгхэн нь ерөөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

-Үнэгхэн нь

Ирээдүйнх нь төлөө 15 минут

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.